БАГЦ ХИЧЭЭЛ 1: Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт (ЖМТ)
Нэгжийн түвшинд ЖМТ-ийн аргачлалыг ашиглах нь
Нэгжийн түвшинд ЖМТ-ийн аргачлалыг ашиглах нь
9 модуль
Энэ модулийн төгсгөлд Та төсөвлөлт, жендэрийн дүн шинжилгээнд өргөн хэрэглэгддэг үг хэллэг, Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн үндэслэл, зохицуулалт, эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаатай тусах төрийн бодлогын нөлөөлөл, Улсын болон орон нутгийн түвшинд жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг хэрхэн нэвтрүүлэх мэдлэгтэй болсон байна.
Энэ модулийн төгсгөлд Та байгууллагын түвшинд ЖМТ-ийг хэрхэн нэвтрүүлэх талаар мэдлэг, ойлголттой болсон байна.
Энэ модулийн төгсгөлд Та үр шим хүртэгчдийг хүйсээр ангилах мэдлэгтэй болсон байна.
Энэ модулийн төгсгөлд Та цалингийн сангийн бүтэц, боловсон хүчнийг сонгон шалгаруулах, албан тушаалд дэвшүүлэх, сургах зэрэгт зөрүүтэй байдлыг тодорхойлох мэдлэгтэй болсон байна.
Энэ модулийн төгсгөлд Та сонгосон төсөл, үйлчилгээ эсвэл бүлэг үйл ажиллагаа нь жендэрийн тэгш бус байдлыг нэмэгдүүлж, хэвээр хадгалж эсвэл бууруулж байгаа эсэхийг тодорхойлох мэдлэг, ойлголттой болсон байна.
Энэ модулийн төгсгөлд Та Ишикава диаграммын тусламжтайгаар зөрүүтэй байдал үүсэх шалтгаан, түүнд хариу арга хэмжээ авах шалтгааныг сонгох мэдлэгтэй болсон байна.
Энэ модулийн төгсгөлд Та сонгосон учир шалтгаанд үндэслэн зорилго, зорилтууд, төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийг ялгах, бичил төслийн маягтыг ашиглан тусгай арга хэмжээг боловсруулах мэдлэгтэй болсон байна.
Энэ модулийн төгсгөлд Та өөрийн байгууллагад жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг түгээн дэлгэрүүлэх хэлбэр, болон түгээн дэлгэрүүлэлтийг дэмжих аргын талаарх мэдлэг, ойлголттой болсон байна.
Энэ модулийн төгсгөлд Та нийгэм дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын тэгш бус байдал, нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын зөрүүтэй байдалтай холбоотойгоор байгууллагад өөрчлөлт хийх боломжийг үнэлэх мэдлэгтэй болсон байна.
Энэ модулийн хүрээнд Та уг сургалтаар эзэмшсэн мэдлэгээ нэгтгэж дүгнэнэ.